21/11/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хүүхэлдэйн киноны ЦАЙЗ, ХААНЫ ОРДОН нь бодит байгууламжаас сэдэлтэй

Хүүхэлдэйн кино бүтээлээрээ дэлхийг гайхшруулж ирсэн “Walt disney” кино компани ер бусын гоё сайхан шилтгээн, үзэсгэлэнт байгууламжуудыг бүтээлдээ дүрсэлдэг билээ.

Тэгвэл эдгээрийн олонхийг бодит байгууламжуудаас санаа аван дүрсэлсэн байдаг юм.

“Нойрсож буй гоо бүсгүй” хүүхэлдэйн кинон дээр гардаг хааны ордонг Германы Бавариад байрлах эртний шилтгээнээс санаа аван зурсан бөгөөд энэхүү шилтгээнийг 1892 онд алдарт хөгжмийн зохиолчийн дурсгалд зориулан барьсан байдаг юм.

Харин “Tangled” анимейшн бүтээл дээр дүрслэгддэг ордны загварыг Францын Нормандид байрлах усаар хүрээлэгдсэн эртний шилтгээнээс санаа аван гаргасан байдаг юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.