19/12/2016 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Монголбанк алт олборлогч, тушаагч аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд таатай нөхцөлийг бүрдүүллээ
Монголбанк дотоодын зах зээлээс худалдаж авах алтны үнийг Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарлагдсан үнээр (London Gold Fix PM, London Silver Fix) тогтоож байхаар болов.
Энэхүү шийдвэр гарахаас өмнө Монголбанк дотоодын зах зээлээс худалдаж авах алтны үнийг Лондоны үнэт металлын зах зээлд хамгийн сүүлд зарлагдсан үнээс унци тутамд тодорхой дүнг хасч тогтоодог байв.
Дэлхийн санхүүгийн зах зээл, дотоодын эдийн засгийн чиг хандлагыг харгалзан үзсэний үндсэн дээр гаргасан энэхүү шийдвэрийн үр дүнд Монголбанк алт олборлогч, тушаагч аж ахуйн нэгж, иргэдэд алтаа худалдах илүү таатай нөхцөлийг бүрдүүлж байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.