21/11/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна

Малчдын өвс, тэжээлийн бэлтгэл, аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ, хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 82 хувьтай гарчээ.

Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймаг бэлтгэлээ 80-86 хувь хангасан бол бусад аймаг 80-аас доош хувьтай байгаа тухай мэдээ ирүүлжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бүрдүүлэлт аймгийн хэмжээнд 88.5, сумын түвшинд 58.5 хувьтай байна.

Манай улсын нийт нутгийн 30 орчим хувь буюу Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хэнтий аймгийн зарим сум зудын их эрсдэлтэйд тооцогджээ.

Энэ жил хонин толгойд шилжүүлснээр 106.9 сая толгой мал өвөлжих бөгөөд 22800 өрхийн 9.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих аж.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.