22/11/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Цасан нурангиас урьдчилан сэргийлэх сургалт болно

Монголын Уулчдын Үндэсний Холбооноос жил бүр өндөр зэрэглэлийн мэргэжлийн багш зааварлагч нарыг урьж уулын спортын тамирчид, сонирхогчдод мэргэжлийн сургалт явуулдаг.

Энэ жил АНУ-ын иргэн, цасан нурангийн шинжээч зааварлагч Билл Глүүд /Bill Glude/ 11 дүгээр сарын 25-ны бямба гарагт танхимын сургалт явуулж, 26-нд нь ням гарагт дадлага хичээл Богд ууланд болох аж. Сургалт үнэ төлбөргүй зохион байгуулагдана. Тиймээс уулын спорт сонирхогч хэн бүхэн цасан нурангийн талаар анхан шатны мэдлэг мэдээлэл авах боломж бүрдэж байна.

Цасан нурангийн шинжээч, зааварлагч, “Alaska Avalanche Specialists” компанийн үүсгэн байгуулагч Билл Глүүд нь мөсөн гол судлаач, мөсөн голын ай савын геологич мэргэжлээр Вашингтоны Их Сургуулийг төгссөн. Тэрээр Америкийн цасан нурангийн холбооны Мэргэжлийн зөвлөлийн гишүүнээс гадна тухайн холбооны Удирдах зөвлөлд ажиллаж байсан бөгөөд цасан нурангийн тал дээр 35 жилийн мэргэжлийн туршлагатай хүн юм байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.