2017.11.22 · niitlelch.mn (Archiv) · Архив

Аяга таваг угаах нь стрессийг бууруулдаг

Аяга таваг угаахаас залхаж, зайлсхийдэг хүмүүс олон байдаг. Гэхдээ энэ ажил сэтгэл гутрал, стрессээс ангижрахад тустай болохыг “Time” сэтгүүл онцлоод байна.

Аяга таваг угаах үедээ өөр зүйл огт бодолгүй хийж буй үйлдэлдээ анхаарал хандуулж чадвал сэтгэл гутрал болон дарамтаас ангижирч, асуудлыг мартах боломжтойг Флоридагийн их сургуулийн эрдэмтэд нотлоод байгаа юм.

Хэрэв аягаа угаах үедээ зөвхөн угаах үйлдэлдээ анхаарч, орчноосоо тодорхой түвшинд тасарч чадвал стресс 30 хүртэлх хувиар буурна гэдгийг “Time” сэтгүүл бататган мэдээлээд байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.