Нягталъя: ОХУ-ын Улаан-Үүд хотод АИ-92 шатахууны үнэ литр нь 4000 биш 2559 төгрөг байна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Урьд шөнө Улаанбаатар хотод шатахууны, тэр дундаа евро 5 стандартын 92 бензиний үнэ литр тутамдаа 400 төгрөгөөр нэмэгдэж 3080 төгрөгт хүрсэн. Улмаар үнэ нэмэгдсэн асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас ОХУ-д евро стандартын 92 шатахууны үнэ өссөнтэй холбоотой буюу Улаан-Үүд хотод үнэ нэмэгдэж 4000 төгрөг гараад байна хэмээн мэдэгдсэн билээ. Гэтэл Орос Улс дахь шатахууны үнийн fuelprice.ru сайт дээрээс харвал АИ-92 шатахууны үнэ литр нь 63.99 рубль буюу арилжааны банкны өнөөдрийн рублийн ханшийг төгрөг рүү шилжүүлээд бодвол 2559 төгрөг байна. ОХУ-ын АИ-92 шатахуун нь евро стандарттай. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.