22.11.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

БИЧЛЭГ: “Чоно” хамтлаг эргэн ирлээ

Хэсэг хугацаанд нам жим байсан “Чоно” хамтлагийнхан уран бүтээлдээ эргэн орсон таатай мэдээг уншигч та бүхэндээ хүргэе. Тус хамтлаг уран бүтээлээсээ таван жил хөндийрсөн хэдий ч фэнүүд нь шинэлэг өнгө төрх, доргио хөгжим, шинэ уран бүтээлээр уулзаж байгаад нь ам сайтай байгаа гэнэ.

Тодруулбал “Уухай”, “Цагаан захтан”, “Чин үнэнч хайр”, “Энэ дурлал юмуу”, “Эв нэгдэл”, “Уучлаарай би чамд хайртай” хэмээн зургаан шинэ дуутай “Чоно” хамтлагийн гурав дахь цомог ирэх сард нээлтээ хийнэ.

Шинэ цомогт багсан зургаан дуу их онцлогтой бөгөөд тэд энэхүү дуунуудаараа дэлхийн талыг эзэлж байсан Монгол баатруудын морин төвөргөөнийг санагдуулам бөмбөрийн нүргэлсэн чимээ, гитарын хангинаан, морин хуурын сонсголонт эгшиг, хөөмийтэй хоршуулжээ. Ингээд уншигч та бүхэндээ “Чоно” хамтлагийн шинэ уран бүтээлүүдээс хүргэе.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.