2017.11.24 · niitlelch.mn (Archiv) · Архив

Хүүхдийг “БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХ” олон улсын туршлагыг нэвтрүүлжээ

Манай улсад хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудал ихээхэн яригдах болсон. Ялангуяа, бага насны хүүхдийг аливаа хэлбэрийн хүчирхийлэлд нэгэнт өртсөн хойно нь хэрхэн хамгаалах, ямар арга хэмжээ авах талаар нийгэмд шуугиан үүсгэдэг. Тэгвэл хүүхдийг цэцэрлэгийн наснаас нь хүчирхийллийн талаар зөв ойлголт мэдлэгтэй, биеэ хамгаалах чадвартай болгож төлөвшүүлдэг олон улсын туршлага бий. Энэ туршлагыг манай улсад нэвтрүүлж, 4-6 насны төвөвшлийн насны хүүхдүүдэд хүчирхийллээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар зааж байна.

Сүүлийн үед 5-6 настай бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртсөн таагүй мэдээллүүд ар араасаа гарсан. Ийм нөхцөл байдлыг харгалзан бага насны хүүхдэд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох тогтолцоог сургуулийн өмнөх боловсролын тогтолцоо хүүхдүүдэд олгож байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.