24/11/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
13 настай охиныг оллоо
Энэ сарын 21-нд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Аман хуур хотхонд байрлах аавынхаа ажил дээрээс хичээлдээ явна гээд гарсан охин ор сураггүй алга болсон талаарх нийгмийн сүлжээгээр цацагдсан.
13 настай охин олджээ. Энэ талаар тус зар дээрх охины аавын утас руу холбогдтол “Олдсон” гэх мэдээллийг өглөө. Чухам ямар шалтгаанаар алга болсон, хаанаас олдсоныг хариулалгүй тасаллаа.
Цагдаагийн газраас мэдээлж буйгаар алга болсон гэх хүүхдүүдийн дийлэнх нь олддог бөгөөд хүүхдүүд ихэнхдээ найз нөхөд, хамаатныдаа гэрийнхэндээ хэлэлгүйгээр очсон байдаг аж.
Хүүхдийг болзошгүй аюулаас сэрэмжилж эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг анхааруулж байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.