24.11.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Польшийн кино өдөрлөгийн хүрээнд ҮНЭГҮЙ кино үзэх боломжтой

Энэ сарын 27-28-нд Польшийн кино өдрүүдийг зохион байгуулна. Энэ жилийн кино өдөрлөгөөр дэлхийн II дайн болон тэр үеийн түүхэн хүмүүсээс сэдэвлэсэн кинонуудыг үзэгчдэд хүргэхээр ажээ. Өдөрлөгийн үеэр Ирена Сендлерийн амьдралаас сэдэвлэсэн “Бортогонд нуугдсан амь” киног үзэгчдийн хүртээл болгохоос гадна, номыг нь орчуулсан сэтгүүлч М.Ундрамын номын нээлт давхар болох юм байна. “Бортогонд нуугдсан амь” ном нь дэлхийн II дайны үед 2500 еврей хүүхдийг аварсан Польшийн хүмүүнлэгийн зүтгэлтэн Ирена Сендлерын тухай өгүүлдэг юм байна.

Польшийн кино өдөрлөгийн хүрээнд кинонуудыг үнэ төлбөргүй үзэгчдэд хүргэнэ. СИУС-ийн Медиа урлагийн сургуулийн кино театрын тэнхимд киног гаргах юм байна.

2017.11.27-ны өдөр 13:00 цагаас “Ирена Сендлерийн амьдрал” 15:00 цагаас “Амьтны хүрээлэнгийн эзэгтэй” кино гарах бол 2017.11.28-ны өдөр 16:00 цагаас “Амийг амиар” 14:00 цагаас “Korczak” кинонууд тус тус гарах аж.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.