27/11/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Шинэ санаа – Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний төслийн уралдаан зарлалаа

“Шинэ санаа – Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний шилдэг бүтээгдэхүүн болон төслийн уралдаан зарлалаа. Уралдааны зорилго нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөгжилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдаж буй асуудлыг шинэ шийдэл бүхий техник технологид түшиглэн шийдвэрлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, ашиглалтыг нэмэгдүүлэх шинэ санаа санаачилгыг дэмжин ажиллахад оршиж байгаа юм.

“Шинэ санаа – Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний уралдааныг Сэргээгдэх эрчим хүчний төсөл, Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн гэсэн үндсэн 2 чиглэлээр шалгаруулах бөгөөд төрөл тус бүр нь дараах болзлыг хангасан байна. Үүнд:

Эдийн засгийн үр ашигтай;

Зах зээлд нэвтрүүлэх боломжтой;

Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх;

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх;

Эрчим хүчний уламжлалт технологийг сэргээгдэх эрчим хүчний технологиор орлуулах төсөл бүтээгдэхүүн байна.

Уралдаанд их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл, ахмад, оюутан залуус оролцох боломжтой.

Уралдааны төслийн материал болон бүтээгдэхүүний танилцуулгыг Соёлын төв өргөөний Г корпуст байрлах нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын /70111291/ 520 тоот өрөөнд ирэх сарын 6-ны өдрийн 17.30 цаг хүртэл хүлээн авна. Шилдэг шийдэл, инноваци технологийн болзолт төслийн “Шинэ санаа-Шилдэг инноваци” уралдааны шагналыг 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гардуулна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.