Түгжирлээ гэхээр тэгш, сондгой...
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Улаанбаатар хотын авто замын түгжрэл иргэдийн уур бухимдлыг барж байна. Энэ асуудал үнэндээ улиг болсон. Яг л утаа шиг. Шийдэлгүй өдийг хүрсэн түгжрэл одоо ч хотын иргэдийн толгойн өвчин хэвээр байна. Өглөө ажилдаа очиж, хүүхдээ хүргэхийн тулд багадаа 2-3 цагийг зарцуулдаг. Орой харихын тулд мөн л 2-3 цаг түгжирдэг. Энэ нөхцөлд иргэд стресстэхээс өөрийг чадахгүй. Сигналаа дарах ч тэнхэлгүй, үндсэндээ буугаад өгчихжээ. Жишээлбэл, өчигдөр хот 17 цагаас хойш 21 цаг хүртэл бүхэлдээ тэг зогсов. Дөрвөн цаг гэсэн үг. Энэ цаг хугацаа бол өдөржин ажилласан иргэдийн, хөдөлмөрлөсөн бидний, хичээн суралцсан хүүхэд, залуучуудын оройн амрах боломж юм. Амарна гэдэг маргаашийн бүтээмж. Нэмээд эрүүл мэнд. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.