Сурвалжлага: ДОХ-ын анхны тохиолдолд ихэнх хүмүүс туслахыг хүсч байсан
Linked automatically by name · ⚑ Report an error
Монгол Улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 1997 онд хоёр дахь тохиолдол, 2001 онд гурав дахь тохиолдол, 2003 онд дөрөв дэх, 2004 оноос тав дахь тохиолдол бүртгэгдэн өнөөдөр энэ халдварын тоо 424 болжээ.
Сурвалжлага: ДОХ-ын анхны тохиолдолд ихэнх хүмүүс туслахыг хүсч байсанХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлА.Цээсүрэн Нийгэм Эрүүл мэнд Сурвалжлага 2025-12-01Одоогоос 28 жилийн өмнө…Би 1997 оны арванхоёрдугаар сард ХДХВ тээгч болсон, анхны эмэгтэй. Тухайн үед Монгол Улс даяар ХДХВ/ДОХ өвчний аюул цар тахлын талаар зурагт, радио, сонин хэвлэлээр цацагдаж, төр засаг нь ДОХ-ын хуулийг өргөн барьж, харин хүмүүс дор бүрнээ айдас автаж байлаа. Тэр үед хүмүүс ДОХ-той хүмүүсийг цаазаар ав, шоронд хорь, бусдаас тусгаарла гэх мэтээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байсан цаг. Хүмүүсийн буруу ч гэж юу байх вэ.Мэдлэггүй байдал хүнийг сохор, харалган болгодог юм хойно. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.