29/11/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалт эхэллээ

ХХААХҮЯ-аас хоёр дахь жилдээ Азийн болон Монголын бүтээмжийн байгууллагатай хамтран “Органик хүнс хөдөө аж ахуйн Үндэсний II чуулган” ба “Органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад үйлдвэрлэгч, хэрэглэгч, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн хүнсний асуудал эрхэлсэн ажилтнууд зэрэг 100 орчим төлөөлөгчид хамрагдаж, үндсэн илтгэгчээр Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх Ноён Лорензо Перис ажиллаж байна. Энэхүү сургалт МҮХАҮТ-ын байранд 2017 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд болно.

Сургалт нь “Органик хүнсний баталгаажуулалт”-ын олон улсын туршлагаас суралцах, үйлдвэрлэгч өөрөө өөртөө баталгаа олгодог схемийн талаар үйлдвэрлэгчдэд мэдлэг олгох мөн хамтын оролцооны байгууллагын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахад суралцах зорилготой юм.

Түүнчлэн үйлдвэрлэгчид органик зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулахын тулд анхаарах шаардлагатай цөм асуудлыг уг сургалтаар тодорхойлно. Сургалтад амжилттай оролцсон төлөөлөгчдөд гэрчилгээ олгох юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.