Төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй, бэлэг бэлдэхгүй байх үүрэг өглөө
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр, “Хүүхдийн мөнгө, онцгой байдлын салбарын хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг саадгүй олгох үүрэг өглөө” гэсэн. Мөн шинэ жилийг төсвийн мөнгөөр тэмдэглэхгүй байх, бэлэг дурсгал бэлдэхгүй байх үүрэг өглөө. Нэмээд бичиг хэрэг, тээвэр, томилолт зэрэг тэвчиж болох зардлуудыг хэмнэх, хэмнэлтээ 2026 онд үргэлжлүүлэх аж. Засгийн газрын нөөц хөрөнгө 140.8 тэрбум төгрөгөөр батлагдсан. Одоогоор 20 тэрбумын үлдэгдэлтэй байгаа юм. Үүнийг өвөлжилтийн хүндрэл буюу онцгой байдал болон хөдөө аж ахуйн салбарын танилцуулсан зардалд энэ ондоо багтаан гаргах юм байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.