ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ
Linked automatically by name · ⚑ Report an error
Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэрээ "Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн" гэдгийг хэллээ. 2022 оны 12 сарын 09-нд Б.Асралтыг чөлөөлж, Р.Отгонжаргалыг Гаалийн ерөнхий газрын даргаар томилж байв. Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал өнгөрөгч аравдугаар сараас гарч эхэлсэн. Өчигдөрхөн тэрбээр, "Гаальд бараагаа хуурамчаар бүртгүүлснээс авлигын хэрэг гарсан байх. Энэ хэрэгтэй холбогдуулж надтай хариуцлага яриагүй байгаа" хэмээн ярилцлага өгч зогссон. Р.Отгонжаргалын хувьд, Бригадын генерал цолтой, хуульч, эрх зүйч мэргэжилтэй нэгэн. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.