29/11/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Мэдээлэл харилцаа холбооны салбарын мэргэжилтнүүд чуулж байна

“Монгол Улсын хөгжилд мэдээлэл, харилцаа холбооны салбарын манлайлал, чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг Туушин зочид буудлын Соёмбо танхимд өнөөдөр болж байна. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон төрийн байгууллага, олон улсын байгууллага, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагын төлөөлөл, мэдээлэл харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчид оролцож байгаа юм.

“Мэдлэгээ хуваалцаж, Хамтдаа хөгжье…” уриан дор зохион байгуулагдаж буй тус хэлэлцүүлэгт мэдээлэл харилцаа холбооны мэргэжилтнүүд салбарын хөгжил, өрсөлдөх чадварыг тодорхойлох, нийгмийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, зэрэгт саналаа нэгтгэж цаашдын бодлогоо тодорхойлох юм байна. Уг хэлэлцүүлэг маргааш өндөрлөнө.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.