Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Linked automatically by name · ⚑ Report an error
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 17 дугаар Бага хурлыг Улаанбаатар хотод ирэх онд зохион байгуулна. Бага хурлын гол үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд зохион байгуулахаар төлөвлөж, зураг төслийн дагуу бэлтгэл ажлыг хангаж байна. НҮБ уг хурлыг задгай талбайд зохион байгуулах нийтлэг шаардлага тавьдаг учраас ундны усны эх үүсвэрээс холдуулж энэ байршлыг сонгожээ. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам сүлжээ, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, мэдээлэл холбооны сүлжээ татах ажлыг 100 хувь хийж гүйцэтгэн, өнгөрсөн 11-р сард улсын комисст хүлээлгэн өгчээ. Авто зам болон зогсоол барих ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байна. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.