Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хотын гаалийн газарт ажиллалаа
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан бөгөөд энэ хүрээнд гааль, татварын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтаар авлигын хэргүүдийг илрүүлжээ. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хотын Гаалийн газарт өнөөдөр ажиллажээ. Нэн түрүүнд гаалийн бүрдүүлэлтийг хиймэл оюун ухаан ашиглан 100 хувь цахим болгохыг гаалийн байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо. Мөн албан тушаалын эрсдэл өндөртэй 50-70 байцаагчийг яаралтай ротацид оруулах үүрэг чиглэл өгсөн байна. Мөн аж ахуйн нэгжийг том, жижиг гэж ялгалгүй нэг шалгуур, нэг стандартыг ягштал мөрдөж, танилын бараа, онцгой шугам гэх авлига, арын хаалганы үйлдлүүдээ таслан зогсоохыг анхаарууллаа. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.