30/11/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Соёл урлаг-үндэсний дархлаа” уриан дор чуулж байна

Linked automatically by name · ⚑ Report an error

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй ‘Соёл урлагийн ажилтны улсын II чуулган’ Төрийн ордны Их танхимд үргэлжилж байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газар соёл, урлагт зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна гэдгээ илэрхийлээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ. Үүний дараа УИХ, Засгийн газрын гишүүн Ц.Цогзолмаа ‘Соёл урлаг үндэсний дархлаа сэдвээр илтгэл тавьсан юм. Нийт 500 гаруй төлөөлөгч оролцож буй энэ удаагийн чуулган ‘Соёл урлаг-Үндэсний дархлаа’ уриан дор зохион байгуулагдаж байна. Чуулганы эхний өдөр ‘Соёл, урлагийн бодлого төлөвлөлт’ (БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд) , ‘Соёл урлагийн салбарын хүний нөөцийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв’ (СУИС-ийн Дэд захирал Ч.Алтанцэцэг), ‘Соёл урлаг зах зээлд’ (Урлаг судлаач, урлаг судлалын ухааны доктор Н.Батмөнх), ‘Монголын хөгжил дэх соёлын орон зай’ (МУСГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёо) зэрэг илтгэлүүдийг хэлэлцсэн юм.’Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган’ маргааш буюу арваннэгдүгээр сарын 30-нд зургаан салбар хуралдааны хүрээнд үргэлжилнэ.

“Соёлын болон байгалийн өв”- Монголын үндэсний музей

“Тоглолт, үзвэр үйлчилгээний чанар, хүртээмж”- Улсын филармони

‘Ном хэвлэл ба хэрэглэгчдийн оюуны хэрэгцээ”- Хүүхдийн төв номын сан

‘Бүтээлч орон зай-Дүрслэх урлаг’-Уран зургийн галерей

‘Дэлгэцийн орчин дахь Монгол контент’-БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхим

‘Монгол Дизайн ‘-Засгийн газрын II байр, Соёл урлагийн газрын хурлын танхим

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.