2017.12.04 · niitlelch.mn (Archiv) · Архив

Манай улсын тамирчид “Ой тогтоолтын Дэлхийн аварга” багаар тодорлоо

Индонези улсын нийслэл Жакарта хотод гурван өдөр үргэлжилсэн “Ой тогтоолтын Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнээс манай улсын тамирчид бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд нийт 90 медалийн 57 медалийг нь хүртлээ.

Энэ нь Дэлхийн 7 дээд амжилтыг шинэчилж, 6 тамирчин ОУ-ын Их Мастер цолны болзол хангаж, шигшээ баг 22531 оноогоор Дэлхийд аваргаллаа.

Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур, Солонгос, Индонези гэх мэт олон арван улсад оюуны спортын 45 дахь тэмцээнд амжилттай оролцож олон улсаас нийт 742 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.