"ДЦС-4" ТӨХК: Өр төлөөд өгөөч / Г.Занданшатар: Улсын төсвөөс зээл төлөх боломжгүй
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.12.01/ цахилгаан эрчим хүчний хоногийн оргил ачааллын үеэр “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Тус компани төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 59%, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55%-ийг дангаар хангаж байна. Гэвч "Өр төлбөр нь 78,4 тэрбум төгрөгт хүрсэн" гэж компанийн удирдлагууд танилцууллаа. Мөн "Хөгжлийн банк"-наас авсан зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөх чадваргүй болсон тул улсын төсвөөс төлж барагдуулах хүсэлтийг компанийн зүгээс тавив. Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвөөс зээлийг төлөх боломжгүйг хэлээд компанийн үргүй зардлыг бууруулах замаар үр ашгаа нэмэгдүүлж ажиллахыг санууллаа. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.