niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:22 UTC Эх: https://niitlelch.mn/%d1%81%d0%bf%d0%be%d1%80%d1%82/%d1%8d-%d1%81%d0%be%d0%b4%d0%bd%d0%be% 85d6e4dbf7d3d411… ← niitlelch.mn руу буцах

Э.Содномпилжээ 235 кг хүндийг өргөснөөр мөнгөн медаль хүртлээ

Пара паэурлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ Мексик улсын Мехико хотноо ням гарагт /2017.12.03/ эхэллээ. Дөрвөн жилд нэг удаа болдог пауэрлифтингийн ДАШТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн 107 кг, эмэгтэйчүүдийн 86 кг-ын медальтнууд тодорлоо.

Эрэгтэйчүүдийн 107 кг-д өрсөлдсөн Э.Содномпилжээ 235 кг хүндийг өргөснөөр мөнгөн медаль хүртлээ.

Түүний жинд Мексикийн Кастилло 236 кг-аар алтан медаль хүртсэн бол Укрианы тамирчин Крюков Антон 235 кг-аар хүрэл медалийн эзэн болсон байна.“Рио 2016” паралимпийн наадамд 86 кг-д өрсөлдөн хүрэл медаль хүртэж байсан Э.Содномпилжээ энэ жилээс жин өгсөн 107 кг-д хүчээ үзэж байна. Түүний хувьд энэ жил Дэлхийн цомын аварга болсон бөгөөд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ.Гавьяат тамирчин Э.Содномпилжээ энэ удаагийн ДАШТ-д Монголын Паэурлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын хамт Мексик улсыг зорьсон юм.

Мехико хотноо болж буй пара паэурлифтингийн ДАШТ энэ сарын 7-ны өдөр өндөрлөнө.