05/12/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ

БСШУС-ын яамнаас ЕБС-ийн II улирлын сурагчдын амралтын хуваарийг гаргажээ.

Тодруулбал, нийслэлийн ЕБС-ийн сурагчдын бага анги арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18 хүртэл амрах бол дунд, ахлах анги нэгдүгээр сарын 05-18 хүртэл амрах юм байна.

Харин хөдөө орон нутгийн хувьд бага анги арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11 хүртэл, дунд ахлах анги нэгдүгээр сарын 05-11 хүртэл амрахаар зохицуулсан байна.

Орон нутгийн сурагчдын хувьд III улирлын амралт нь цагаан сараар таардаг учраас долоо хоног илүү амардаг учраас II улиралд нийслэлийн сурагчдаас долоо хоногоор дутуу амарч байгаа аж.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.