Баянхонгорын Засаг дарга Д.Мөнхсайханыг ЕС дэргэдээ татсан тул Э.Энхбатыг оронд нь томилно
Linked automatically by name · ⚑ Report an error
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. Ингэхдээ Ерөнхий сайд Г.Занданшатарын ажлын албанд ажиллахаар болсон гэх мэдээлэл цацагдаад байна. Гэхдээ ямар алба хаших гэж байгаа нь одоогоор тодорхой бус байгаа юм. Харин түүний оронд тус аймгийн Засаг даргаар Эрдэнээгийн Энхбатыг ажиллуулахыг 35 төлөөлөгч 100 хувийн саналаар дэмжжээ. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэрийг нь уламжлсан байна. Эрдэнээгийн Энхбатын хувьд, Монгол Улсын Их сургуулийг нягтлан бодогч, эдийн засагчаар, Орхон их сургуулийг Хууль эрх зүйн магистраар,Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.