06/12/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Налайхчууд ахмад уурхайчиддаа хүндэтгэл үзүүллээ
Энэ онд Налайхын уурхайгаас нүүрс олборлож эхэлсний 102, Налайхын Их уурхайг улсын мэдэлд авсны 95 жилийн ой тохиож байна. Ойг 2017 оны арванхоёрдугаар сарын 25-нд Уурхайчдын өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөн дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Энэ хүрээнд Налайхын их уурхайд ажиллаж байсан 70-аас дээш насны 148 ахмад уурхайчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг ЗДТГ-аас дүүргийн төр, захиргааны 28 байгууллагад даалгасны дагуу дүүргийн төрийн байгууллагууд 12 сарын 04, 05-ны өдөр ахмад уурхайчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.