06/12/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хийлч Дээгий “хөх”-өө гайхуулж, харц шидлэв

Хийл хөгжмийг төгс эзэмшиж, амь амьдралынхаа нэг хэсэг болгож яваа сонгодог хатагтай Ч.Дэлгэрцэцэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.Тэрбээр Хөгжим бүжгийн коллежоос эхлээд АНУ-ын Мичиган мужийн “Grand Valley” их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн Монголоор зогсохгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хийлч.

Өнгөрсөн амралтын өдөр  болсон “Woman expo 2017” үзэсгэлэнгийн үеэр хийлч Дээгий мэргэжлээ сольж загварын тайзнаа алхав. Тэрбээр хэд хэдэн загварын даашинз сонирхуулсаны дотор бусдын нүдийг унагаж амжсан нэгэн даашинз гэрэл зурагчдийн дуранд ч бас өртжээ.

Тэр нь загварын тайзан дээр хөхөө гайхуулан алхсан явдал болов. Түүний хөхийг харсан үзэгчид уулга алдаж байсан гэнэ шүү. Учир нь хөхөө ил гаргаж, хөлийн гуя болон шивээсээ гайхуулсан загварыг хийлч бүсгүй үнэхээр төгс амилуулсан төдийгүй эрчүүд рүү аальгүй харц, сээтэн инээмсэглэл шидэхээ мартсангүй.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.