11/12/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
ФОТО: Эрдэнэт хотын гэрэлт гудамж нээлтэй хийлээ
Орхон аймгийн ИТХ-ын тогтоолоор Эрдэнэт хотыг бий болгох тухай Сайд нарын зөвлөлийн тогтоол гарсан 12 дугаар сарын 11-ний өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн.
Тэгвэл энэхүү өдрийг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас Гэрэлт гудамж байгуулж хотынхоо иргэдэд бэлэг барьжээ.
300 метр үргэлжлэх энэхүү гэрэлт гудамжийг байгуулахад 20 сая төгрөг зарцуулсан байна.
Мөн гэрэлт гудамжны нээлттэй хамтатган шинэ жилийн мод асаах ёслолыг зохион байгуулжээ.
Уг ёслолд Эрдэнэт хотын иргэд, “Шар айраг” хамтлаг, дуучин Б.Амархүү, Маралжингоо тэргүүтэй урлаг соёлын одод оролцсон байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.