11/12/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хайртай залуугаа дэмжихийг олон нийтэд уриалжээ

“Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогчдын нэг Б.Шижирбат “Авьяаслаг Азичууд” шоу нэвтрүүлэгт оролцож өөрийн авьяас чадварыг дэлхийн хэмжээнд гайхашруулаад байгаа билээ.

Тэрбээр өмнө нь “Авьяаслаг Америкчууд” шоу нэвтрүүлэгт оролцож байсан удаатай. Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн ч, хоёр дахь шатны шалгаруулалтаас хасагдсан юм.

Харин “Авьяаслаг Азичууд” шоуны эхний шалгаруулалтад үзүүлсэн үзүүлбэр нь шүүгчдээс өндөр үнэлгээ аваад зогсохгүй хоёр хөтлөгч алтан баззер дарснаар монгол залуу “Авьяаслаг Азичууд” шоуны шилдгийн шилдэгт үлдсэн.

Тэгвэл Б.Шижирбат /2017.12.07/-ний өдөр  “Авьяаслаг Азичууд” шоуны финалын шатны шинэ үзүүлбэрээрээ найз охиндоо гэрлэх санал тавьж олныг гайхашруулсан.

Түүний найз охин Б.Оюун-Эрдэнэ энэ талаар өөрийн цахим хуудаснаа

‘Гэрлэх санал, үзүүлбэрийн талаар( гол санаа) юу ч мэдээгүй нэг хүн сууж байгаа нь. Энэ бүгдийг энэ болтол нуух гэж бүгд тохирцгоочихсон, төөрүүлэх үедээ төөрүүлж, хамт байхдаа сандарцгаагаад их юм болжээ. Тухайн үед анзаараагүй ч эргээд бодоход ямар их хичээл зүтгэл гаргаж энэ бүгдийг зохицуулсан байна вэ ямар их сэтгэл вэ ? гэж бодохоор өөрийн эрхгүй нулимс урсаад байх юм. Яг мэдрэмж баяр хөөрөө үгээр илэрхийлж чадахгүй нь ээ. Мөн Монгол улсын тань нэр мандахад таны санал, сэтгэл их бага гэлтгүй чухал шүү. Хүн бүр чухал‘

хэмээн хайртай залуугаа дэмжихийг олон нийтэд уриалжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.