Ачааны хоёр автомашин мөргөлдөж, жолооч төмөр хийцэд хавчуулагджээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Өмнөговь аймаг, Цогтцэций сум Сийрст багийн “Хадан-Ус” гэдэг газар ачааны хоёр автомашин мөргөлдсөн хэрэг гарчээ. Тодруулбал, "автомашины жолооч төмөр хийцэд хавчуулагдсан байна" гэх дуудлага өнгөрсөн шөнийн 02:45 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Цогтцэций сумаас “Цагаанхад” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан “XCMG XGA4250D3WC” загварын зүтгүүр, мөн “HOWO ZZ4257W324HE1H” загварын зүтгүүртэй мөргөлдсөн осол гарчээ. Ослын улмаас жолооч 23 настай эрэгтэй "С" бүхээг дотроо хавчуулагдсан байна. Тус жолоочийг эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.