11.12.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Улс төрийн хэлмэгдэгсдэд 2019 оноос нөхөн олговор олгоно гэв

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг авч хэлэлцжээ.

Шинэчилсэн хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-аар авч хэлэлцэх бөгөд нөхөн олговорыг 2019 оноос олгож эхлэх аж.

Хэлмэгдсдийн ар гэрийнхний зүгээс 1-2 өрөө байр юмуу бэлэн мөнгө хүсч байгаа нь эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзүэх хэрэгтэйг бүлгийн гишүүд хэлж байв.

Өнгөрсөн 18 жилийн хугацаанд хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдэд 19 тэрбум төгрөгийг нөхөн олговорт зарцуулсан байна.

Харин сүүлийн долоон жилд өргөдөл гомдол хүлээн аваагүй учираас ямар нэгэн ажил хийгээгүй аж. Өөрөөр хэлбэл өргөдөл авах хуулийн хугацаа дуусгавар болсон гэнэ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.