12/12/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Алдарт хөлбөмбөгчин Луи Саа Монголд ирлээ
Английн “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч асан Луи Саа өчигдөр Монголд ирлээ. Тэрбээр Монголын Хөлбөмбөгийн Холбооны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагааны хүндэт зочноор уригдан ирж буй нь энэ юм.
Франц довтлогч Монголд буусныхаа дараа өөрийн инстаграмдаа хөгжөөн дэмжигчдэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, манай орны хүйтэн цаг уурыг гайхширч байгаагаа бичжээ.
Луи Саа өнөөдөр Кемпинкси зочид буудалд хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзаж, Английн дээд лиг, Аваргуудын лигт түрүүлсэн тухайгаа хуучилж, нэгэн үдшийг дурсамжтай өнгөрөөх юм байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.