12.12.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Мисс А.Баярцэцэг мөрөөдлөө биелүүлэв

“Дэлхийн мисс 2016” тэмцээнд эх орноо сурталчилж, чамгүй амжилттай оролцсон А.Баярцэцэгийн амжилтын буухиа үргэлжилж, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхи  зүтгэлтэй оролцдог манлайлагч бүсгүй.

Миссийн жинхэнэ хүч чадал гэдэг зүйл зөвхөн төгс нүүр будалт, өмссөн хувцас, гадаад төрхөндөө байдаггүй гэдгийг өөрийн биеэр батлан харуулж яваа А.Баярцэцэгийн төрсөн өдөр өнгөрсөн 7 хоногт /2017.12.03/тохиожээ.

Мисс А.Баярцэцэг

Тэрбээр цахим хуудастаа төрсөн өдрийнхөө бэлгэнд цугларсан мөнгөөр бололцоогүй нэг айлд иж бүрэн гэр бэлэглэнэ гэж нийтэлж байсан юм. Тэгвэл амласандаа хүрч өчигдөр иж бүрэн шинэ гэрийг ТҮК-ийн ажилтанд хүлээлгэн өгчээ.

Энэ тухай цахим хуудастаа

“27 насны төрсөн өдрийн мөрөөдлийн биелүүлж өгсөн хүн бүхэнд талархлаа. Та нарынхаа хандивын мөнгө, сэтгэлийн дэмээр нэг ахыг уйлуулаад авсан”

гэжээ. Өөрийн чадах зүйлсээр бусдад туслан, амьдрах өөдрөг итгэл бэлэглэж буй танд амжилт хүсье.

Мисс А.Баярцэцэг Цахим хуудаснаа

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.