Дэлхийн аваргаас АРАВ дахь алтан медалиа хүртэж, туухайт спортын олон улсын шүүгч боллоо
Linked automatically by name · ⚑ Report an error
Өнөөдөр /2025.11.18/ ОХУ-ын Кострома хотын цацраг, хими, биологоос хамгаалах цэргийн академийн дөрөвдүгээр дамжааны сонсогч, ОУХМ, ахлагч Э.Буджав алтан медаль хүртжээ. Тодруулбал, тэрбээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайнинг хотод зохион байгуулагдсан туухай өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 68 кг-ийн жинд түлхэлттэй өргөлтөөр алт, огцом өргөлтөөр алт буюу нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж, аваргалжээ. Ингэснээр дэлхийн аваргын 10 алтан медальтай болж буй аж. Үүний зэрэгцээ олон улсын шүүгчийн сертификатаа гардаж авч, туухайт спортын дэлхийн 47 дахь шүүгч, Монгол Улсын анхны олон улсын шүүгч болсон байна. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.