12/12/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

БИЧЛЭГ: 1000 дрон нисгэсэн “ГЭРЛИЙН ШОУ” гиннесийн амжилт тогтоов

Хятадын Гуанжоу хотод 1180 дроноор гэрлийн ер бусын шоу зохион байгуулжээ. “Fortune Global Forum 2017” форумын үеэр энэхүү сонирхолтой шоуг үзүүлсэн байна. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, АНУ-ын Сангийн яамны тэргүүн асан Хенри Полсон, “Alibaba”-гийн тэргүүн Жек Ма нарын алдартнуудаас гадна 500 гаруй хүн  шоуг үзэж сонирхжээ. Дроныг нэг л оператор eHang хэмээх стартап системээр удирдсан байна. Тиймээс дронууд бие биетэйгээ мөргөлдөхгүй, замаа олж нисч байсан ажээ.

Гэрлийн шоуг зохион байгуулагчид энэхүү үйл ажиллагаагаа “Леоны дрон” гэж нэрлэсэн байна. Энэ үеэр нэг дрон эвдэрсэн ч шоуг зогсохгүй байхаар зохион байгуулжээ. Нийт 1180 дрон гэдэг нь нийлээд бараг нэг тонн жинтэй гэсэн үг. Энэ үйл явдлаар Гиннесийн дээд амжилт тогтоосон байна.

эх сурвалж: updown.mn

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.