Шатар сонирхогчдын ДАШТ-ээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Серби улсын Врнячка Баня хотод шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 5-13-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 50 орны 300 орчим тамирчин оролцлоо. Харин манай улсаас 23 шатарчин эх орноо төлөөлөн оролцов. Тэмцээний эмэгтэйчүүдийн 2000 хүртэлх чансааны ангилалд Б.Хүслэнзаяа 9 өргөөс 7 хожиж, 2 тэнцсэнээр 8 оноотой түрүүлсэн бол 2300 хүртэлх чансааны ангилалд Ц.Сайханчимэг 5.5 оноотойгоор алт, эрэгтэйчүүдийн 1700 хүртэлх чансааны ангилалд Д.Дөлгөөнжаргал 7.5 оноотойгоор хүрэл медаль хүртлээ. Б.Хүслэнзаяа шатар сонирхогчдын ДАШТ-ээс хоёр дахь медалиа хүртэж буй бөгөөд тэрбээр хоёр жилийн өмнө хүрэл медаль хүртэж байв. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.