Найдаг уулнаас Хятад, Эртний Уйгар, Хятан бичгийн маш ховор 3 олдворыг илрүүллээ
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
Булган аймгийн Дашинчилэн сумын Найдаг уулнаас Хятад, Эртний Уйгар, Хятан бичгийн гурван олдворыг илрүүллээ. Харин одоогоос гурван сарын өмнө тус уулнаас Хятан бичгийн долоон олдвор илрүүлсэн юм. Энэ нь их, бага бичгийн хосолмол, дэлхийд ганцад тооцогдох олдвор болсон байна. Өөрөөр хэлбэл, энэхүү бичгийн дурсгалууд Монголд их ховор аж. Өмнө нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүлээний овоо, Хэнтий аймгийн Мөрөн сумын Салбар уул зэрэг газраас олдож байсан ч их, бага бичгийн дурсгалууд хамт илэрсэн тохиолдол байгаагүй байна. Тиймээс эдгээр ховорд тооцогдох эртний олдворууд олдсоноор Хятан улсын түүх, соёл, төрийн байгууллын олон асуудлыг тодруулахад ахиц гарах боломжтой гэж судлаачид үзжээ. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.