Төрийн албаны ерөнхий шалгалтыг улс орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулж байна
Linked automatically by name · ⚑ Report an error
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу энэ оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өчигдөр улс орон даяар эхэлсэн билээ. Энэ удаагийн шалгалтыг нийслэл болон орон нутгийн төвүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулж, төрийн албанд нэвтрэх үйл явцыг илүү ил тод, хүртээмжтэй болгожээ. Улаанбаатар хотод шалгалтыг 11 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Яармаг дахь Нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд нийт 1503 иргэн бүртгүүлсэн бөгөөд шалгалт өдөр бүр тавын ээлжээр, нэг ээлжид 100 иргэн оролцож байна. Шалгалтын бүхий л үе шат цахим хэлбэрт шилжсэнээр иргэдэд тэгш боломж бүрдэж, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэл буурч байгаа аж. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.