13/12/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Энхийг сахиулагчид эрүүл мэндээрээ хохирсоор байна
Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэгчдийн цөөнгүй нь халууны болоод бусад халдварт өвчнөөр өвчилдөг. НҮБ-ын мандат манай энхийг сахиулагч, үүрэг гүйцэтгэгчдэд цол хэргэм, ур чадвар, ажлын туршлага, ахиу цалин авчирдаг ч эрүүл мэндийг нь авч оддог байна.
Тэгвэл Өмнөд Суданд энхийг сахиулахаар явсан манай цэргийн багийн нэг албан хаагч гэмтжээ. Түүнийг хэд хоногийн өмнө эх оронд нь хүргэж ирсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Суданд хоёрдугаар шатны эмнэлэгт эмчлэх боломжгүй байсан учраас эх орон руу нь буцаажээ. Одоогоор Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.