14.12.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Жүжигчин О.Дөлгөөн “МАХСААД” тэссэнгүй

“Залуу байна, хийж бүтээх зүйл их. Тиймээс хүнтэй суух бодол ойрын хэдэн жилдээ байхгүй ээ” хэмээж байсан бүсгүй маш богино хугацаанд гэр бүлтэй болж, бяцхан хүүгийн ээж, хүний халамжит хань болжээ. Өөрийн гэсэн аз жаргалтай гэр бүлийг цоглоосон юм.

Жүжигчин О.Дөлгөөн нөхрийн хамтаар АНУ-д

О.Дөлгөөн хүүгийн хамт

Тэрээр гэр бүлийн хамт Америкийн нэгдсэн улсад суралцаж байгаа. Мэргэжлийн театрын авьяаслаг уран бүтээлч маань мэдлэг боловсролоо ахиулж, мэргэшсэн тайзны уран бүтээлч болохоор шамдан суралцаж буй.

Хүний газар ажиллаж амьдарч буй хүн бүр эх орноо, уул ус газар шороогоо, тэр ч бүү хэл монгол хоолоо ихэд санадаг нь нууц биш.

Яг энэ жишгээр жүжигчин О.Дөлгөөн монгол хоол тэр дундаа “үхрийн шар өөхтэй хавирга, адууны махаа” үгүйлсэн бололтой.

Ингэхдээ тэрээр өөрийн цахим хуудаснаа тэсгэл алдан бичихдээ

“Нэг их гоё үхрийн шар өөхтэй хавирга тэргүүтэй, адууны мах чанаж идмээр байна“

хэмээжээ.  Монгол хүн мах аа санахад юуных нь буруу байхав.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.