Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар нэрээ татаж, Н.Учрал, Ж.Энхбаяр нар орж ирэх хувилбар
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Дөнгөж сая Г.Занданшатар МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байгаагаа зарлалаа. Тэрбээр, “Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, намын дотоод асуудал төрийн зовлон болохоос сэргийлж” ийн шийдвэрлэсэн гэв. Харин Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөх үү, нэрээ татах уу гэдэг асуулт одоогоор хариултгүй байна. Тэрбээр, УИХ-ын даргын суудлаас бууснаас хойш таг чиг байгаа. Хөшигний ард түүнийг Ерөнхийлөгчтэй уулзаж, "Бор тээг"-тэй холбоотой асуудлыг сөхөхгүй байх юм бол өрсөлдөөнөө татах санал тавьсан гэх яриа явсан. Энэ агуулгаар бол тэрбээр ч мөн нэрээ татчих магадлал өндөртэй байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.