14/12/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

САЙН МЭДЭЭ: Монгол хүүхдүүд Цээж тооллын ДАШТ-ээс 20 алтан цом хүртлээ

Малайзын Куала Лампур хотод болсон Цээж тооллын дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн амжилттай боллоо.

Цээж тооллын дэлхийн аварга шалгарулах тэмцээнд нийт 75 орны 8500 гаруй хүүхдүүд оролцжээ.

Тэмцээнд Монголоос “ТОЯА” хүүхэд хөгжлийн академийн дэргэдэх Соробан сампингийн сургалтын төвийн 5-14 насны шилдэг хүүхдүүд оролцжээ.

Сампинчин хүүхдүүд Гранд чемпион 1, чемпион 2, алтан цом 20, мөнгөн цом 33, хүрэл цом 20 хүүхэд хүртсэн байна.

Тэмцээнд оролцсон хүүхдүүд энэ сарын 14, 15-нд эх орондоо ирэх юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.