Пара жүдо: ОУХМ Л.Туруунаа азийн аваргад түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүллээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Пара жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Казахстаны Астана хотод зохион байгуулсан тус тэмцээнээс манай тамирчид дөрвөн медаль хүртэв. Тодруулбал, эмэгтэйчүүдийн J1 ангиллын -70 кг-ын жинд ОУХМ Л.Туруунаа алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Мөн эрэгтэйчүүдийн J1 ангиллын -95 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Ганбат мөнгөн медаль, J1 ангиллын эрэгтэйчүүдийн 70 кг-д Б.Бат-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 52 кг-д Т.Сувд-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ. Түүнчлэн J1 ангиллын 70 кг-д Б.Сүхбат, -95 кг-д Л.Эрдэнэбилэг, J2 ангиллын 81 кг-д Э.Даваадагва нар шагналт V байрт шалгарсан бол багийн барилдаанд шагналт байр эзлэв. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.