niitlelch.mn
2025.11.10 · eguur.mn

Орон нутгийн автобус хоорондоо мөргөлдөж туслах жолооч амиа алджээ

Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх

Улаанбаатараас Баян-Өлгий чиглэлд зорчиж явсан зорчигч тээврийн автобус цас орсны улмаас цонх нь цантаж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул зогсжээ. Улмаар тус автобусны туслах жолооч бууж, цонхны цанг арилгаж байх үед араас нь Улаанбаатараас Ховд аймаг руу явж байсан орон нутгийн зорчигч тээврийн автобус мөргөсөн осол өнгөрсөн пүрэв гарагт гарчээ. Хэргийг тодруулахад "Ослын улмаас тухайн туслах жолооч амиа алдсан. Уг осол Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт болсон. Түүнчлэн хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. Ташрамд, тухайн өдөр орон нутгийн замд 30 гаруй осол бүртгэгджээ. …

Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗

Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.

Эх сурвалж: https://eguur.mn/637138/ · Архивласан: 2026.11.25
🗎 Архивлагдсан хувь (2026-11-25) · b64da50b97b340f3…
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.