14/12/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
ФОТО: Дуучин Рианна тэрбумтантай гэрлэх үү!
Дуучин Рианна тэрбумтан эртэй үерхэж байгаа аж. Гэхдээ тэрбээр энэ мэдээллийг бараг 10 сар бусдаас нууцалж чадсан. Хэвлэлд Рианнагийн Хасан Жамильтэй үнсэлцэж байгаа зураг гарснаар энэ яриа улам даамжирсан юм.
Сүүлийн үед Рианна нэлээд таргалсан учраас сэтгүүлчид түүнийг бие давхар болсон хэмээн бодсон. Тэгвэл дуучин бүсгүй тун удахгүй хуримаа хийх гэж байгаа гэх мэдээлэл гарах болов.
Хасан Жамиль дуучин эмэгтэйд гэрлэх санал тавьсан сурагтай. Рианна ч түүнд зөвшөөрсөн хариу өгчээ. Энэ мэдээлэл үнэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Гэхдээ саяхан Рианна нэгэн шоуд оролцохдоо зүүн гарынхаа ядам хуруунд бөгж зүүсэн харагдсан юм. Тэгэхээр цаг хугацаа бүхнийг харуулах биз ээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.