Н.Номтойбаяр: Хууль дахь асуудлыг "амьдрал" өөрөө гаргаад ирлээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Шадар сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар, "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил гээд Үндсэн хуульд заачихсан. Зургаан жил нь болоогүй байгаад байдаг. Гэтэл нөгөө хууль нь 4 сарын дотор Ерөнхийлөгчийн сонгуулийн товоо зарлана гээд заачихсан. Энэ хоёр чинь зөрчилдөөл байна. 1992 оны Үндсэн хуульд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэн найруулсан боловч төгс болоогүй л байна шүү дээ. Амьдрал өөрөө хуулийн асуудлыг гаргаад ирлээ. Бүх асуудлыг хуулиар л засна. Төрийн байгуулалтын хороогоор энэ асуудлыг ярина. Улсын төрийн нам бол хувийн компани биш. Ерөнхийлөгчийн сонгуульд яаж оролцохыг Н.Номтойбаяр ганцаараа шийдэхгүй. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.