Н.Номтойбаяр: Хууль дахь асуудлыг "амьдрал" өөрөө гаргаад ирлээ

Шадар сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар, "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил гээд Үндсэн хуульд заачихсан. Зургаан жил нь болоогүй байгаад байдаг. Гэтэл нөгөө хууль нь 4 сарын дотор Ерөнхийлөгчийн сонгуулийн товоо зарлана гээд заачихсан. Энэ хоёр чинь зөрчилдөөл байна. 1992 оны Үндсэн хуульд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэн найруулсан боловч төгс болоогүй л байна шүү дээ. Амьдрал өөрөө хуулийн асуудлыг гаргаад ирлээ. Бүх асуудлыг хуулиар л засна. Төрийн байгуулалтын хороогоор энэ асуудлыг ярина.
Улсын төрийн нам бол хувийн компани биш. Ерөнхийлөгчийн сонгуульд яаж оролцохыг Н.Номтойбаяр ганцаараа шийдэхгүй. Өөрсдөө бие дааж нэр дэвшүүлэх үү, өрөөлтэй хамтрах юм уу гээд улс төрийн нөхцөл байдлыг харна.
Бид Үндсэн хууль, төрийн тогтолцоогоо эргэн харж, чөтгөрийн тойргийг засах ёстой. Эрх мэдэл нэг хүний гарт төвлөрснөөр ямар үр дүнд хүргэдгийг Монголын улс төрийн 30 жилийн түүх харуулж байна. Хуулийн зөрчил, асуудал байгааг мэдсээр эс үйлдэл хийж, хойш суух нь нэг талаараа гэмт хэрэг. Ерөнхийлөгчийн сонгуулийн тов гаргахад хуулийн зөрчилтэй байна. Үүнийг шийдэхгүй бол сонгууль будилаантай болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтоосон өдөр ҮЦХ хууль зөрчсөн байна гээд шийдчихвэл яах юм бэ" гэсэн байр суурийг илэрхийллээ.
М.ЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.