Төрдөө хаягдсан ахмадууд тэтгэврийг ₮49-55 мянгаар нэмэх нь хангалтгүй гэж үзэж байна
Linked automatically by name · ⚑ Report an error
Багш нар 13 хоног ажил хаясны эцэст 2026 онд цалингаа 76 хувиар нэмүүлэхээр болсон. Харин эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд цалингаа мөн л 3.5 сая төгрөгт хүргүүлэх шаардлага тавьж байна. Тэд ирэх долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн хугацаагүй ажил хаяна. Салбарын сайд нь хэлэлцээр хийнэ, гэхдээ шууд 3.5 саяд хүргэх боломжгүй, 2026 оноос үе шаттайгаар нэмнэ гэж мэдэгдээд буй. Харин эмч, багш нараас өмнө тэтгэвэр нэмэхийг шаардаж жагссан ахмадууд одоо ч үр дүнд хүрээгүй хэвээр байна. Өөрөөр хэлбэл төр, засаг тэднийг тоохгүй хоёр сарын хугацаа өнгөрлөө. Ерөнхий сайд ахмадын тэтгэврийг 8 хувиар нэмэх боломжтой гэж мэдэгдсэн. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.