18/12/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Чингис хааны хөрөг зургийг дэвсэлсэн…

Чингис хааны хөрөг зургийг дэвсэлсэн этгээдэд ял өгчээ

Чингис хааны хөрөг зургийг дэвсэлж буйгаа харуулсан дүрс бичлэгийг интернэтэд тавьж, олны дургүйцлийг хүргэсэн хятад залууд нэг жилийн хорих ял оноожээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлсэнээр, Хятад улсын Өвөр Монголын ӨЗО-ы шүүх Луо овогт залууд энэ долоо хоногийн эхээр  “Нийгэмд үндэстний цөөнхийг үзэн ядах хандлага бий болгохыг оролдож, нийгмийн тайван байдлыг алдагдуулсан” гэх үндэслэлээр нэг жилийн хорих ял оноосон байна.

Уг дүрс бичлэгийг өнгөрсөн тавдугаар сард интернэтэд тавьсны дараа Өвөр Монголын олон иргэн цагдаад гомдол мэдүүлснээр 19 настай Луо овогтыг баривчилсан аж.

Хятадын үндэстний цөөнх болох монголчууд нь Чингис хааныг ихэд хүндлэн биширч, зураг хөргийг нь хоймортоо залдаг юм.

Луо овогт шүүх хурлын үеэр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, давж заалдахгүй гэдгээ мэдэгдсэн гэнэ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.