NCAA-гийн шинэ улирлын эхний тоглолтод Ш.Энхийн-Одын баг хожлоо
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
АНУ-ын Үндэсний Сагсан Бөмбөгийн Коллежийн Лиг буюу NCAA-гийн шинэ улирал өнөөдөр /2025-11-05/ эхэллээ. Энэ лигт тоглож буй Монголын анхны тоглогч Ш.Энхийн-Од дөрөв дэх улиралдаа Өмнөд Каролинагийн багт тоглохоор болсон. "Gamecocks" Хойд Каролинагийн A&T багийн эл тоглолтод 91:72-оор илүүрхэв. Ш.Энхийн-Од талбайд 21 минут тоглохдоо 4 оноо, 5 самбар, 3 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн байна. Зочин багаас, Мийчи Жонсон 14, Нордин Капик 13, Коби Нокс 12, Эли Эллис болон Элижа Стронг нар тус бүр 11 оноо авчээ. Харин зочин багаас, Люрон Уолкер 22, Льюс Уолкер 16 оноо авсан байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.